2007-12-05
Ганцаардал минь

Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай

2007-12-03
Үл эвлэрэх ч, эс чадах

Аадар бороонд ч үл ажрих
Аянга цахилавч үл эмээх
Атгаг санаанд үл дарагдах
Аясын салхинд ч үл хууртах
Дэнжийн цэцэгст ч үл сатаарах
Дэврүүн зүрх минь энэ байна

Ав даа бүсгүй минь. Бүүр өгье.
Аргамжаандаа би өөрөө үлдэе дээ.

Ухамсарт ийн дийлдэх нь
Уйтай бас хорсолтой
Үл эвлэрэх ч, эс чадах
Үгээгүй хоосон хөндий.

2007-12-02
Энэ ихэмсэг занг уу.

Завтай байгааг чинь мэдэж байна
Залга яг одоо над руу
Бүр ядахдаа мэссэж нисгэ
Бүсгүй минь би чамд тушааж байна
... ... ...
Бөгсөн талд бирр бирр
Борхон зүрх бөн бөн
Утасны хонх рин рин
Урнаагын дугаар гялс гялс
Хоолойгоо заслаа. "Гэхэм"
"Хэнтэй ярих у?". Чагналаа.
"Таниж байна у?". Асуув.
"Танихгүй байна". Мушийв.
"Таа л даа тэгвэл". Ёжлов.
"Таашгүй нь". Ихэрхэв.
"Таслы даа тэгвэл". Адгав.
Түгдэрч сандрав. "Хү..хүлээ".
"Бийп". "дүүд дүүд дүүд".

Дахиад залгахыг чинь мэдэж байна.
Дариухан одоо залга. Тушааж байна.
... ... ...
Утсаа нортол базлав
Улиг болтол хүлээв
Үхсэн ...

2007-12-01

Тэгэхэд би чамд дурласан

Намрын хонгор салхи шиг илбэж байсан
Харц чинь
Нарны хурц гэрэл шиг шаргалтаж байсан
Үс чинь
Дэлбээгээ нээж буй цэцэг шиг энхрий байсан
Уруул чинь
Дэргэд минь л үргэлж цохилж байсан
Зүрх чинь

Тэгэхэд л би чамд дурласан

Чамайг би уучилсан

Харц чинь намайг биш бусдыг эрсэн
Би уучилсан
Уруулаас чинь бусдын амт амтагдсан
Би уучилсан
Үсээ будаж танигдахаа ч байсан
Би уучилсан
Үнэн сэтгэл чинь хийсээд одсон
Би уучилсан

Чамайг би л уучилсан

Үгүйлж байна би чамайг

Дэрэнд шингэсэн үнэрийг чинь
Зүрх үнэртсэн
Дэвтэрт бичсэн захиаг чинь
Нүд сонссон
Хамтдаа...

2007-11-30
Тэр дурлах эрхгүй
Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой

Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй

Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой...
2007-11-29
4_18+
Дөрвөн давхрын Долгор хүүхэн
Дөрвөлжин өрөөндөө ганцаараа суудагсан
Байрных нь залуус түүнийг
Бэлэн Долгор гэж хочилдогсон
Ангаж үхэх аюулаас тэднийг
Аварсан даа мөн ч олон удаа
Арын байрны эрчүүдийн эмнэлэгт
Ашгыг ч мөн их оруулсан даа
Гэтэл өдгөө тэр хүүхэн
Гэнэн дүр эсгээд явж байна
Айлд бэр орж хүүхэд гаргаад
Атаархам сайхан гэр бүл болжээ
Хол газраас бэр буулгасан
Хөөрхий залуу золгүй гэх үү
Хувааж сураагүй маний үзлийг
Хэтэрхий өрөөсгөл буруу гэх үү
...
2007-11-29

Ургах нарнаас урьтаад л зугатаад алга болно
Унтах нойрноос сэрээд л араас нь хөөнө
Амсхийх бүрт алхам алхмаар холдон одсоор л
Амьдрал чи нээрээ дэндүү яаруу адгуу юм.

Амгалан зангаараа ангайсаар л байтал нэг мэдэхнээ 11 сар дуусах нь ээ. Урдах ажлаа барж яджаахад ар араасаа ажлууд нь очерлочих юм аа. Хэзээ дуусна даа. За за оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ. Өглөө босч л үсээ зулгаахаас.

...
2007-11-28
Memory of broken "TRUST"

Харц харцаа хүлээн хааяа нэг учрана
Хоёр зүрх түргэн түргэн уралдан лугшина
Уруул тэргүүн гудайлган урагш довтолгоно
Учрал ойртоход жам ёсоор зовхи хаагдана
Хариу эрэн бүх л бие түгшин хүлээнэ
Хагас мөчид түмэн таавар толгойд эргэнэ
Уруул завсраар балын амт урсан орно
Удалгүй араас нь нүцгэн могой гулсан ирнэ
Хамар тулан хагас өнцгөөр толгой гилжийнэ
Хацар нүүр баланд булагдан адгаж ядна
Хүлээж ядсан хоёр гар эзэнгүй тэнүүчилнэ
Хүний өөрийнгүй саад бүхнийг тасчина тайчна
Хүзүү цээжний тансаг үнэрт толгой эргэнэ
Хусэл татам ялдам дуун чихэнд цуурайтна
Бүх л бие халуу шатан хайлж э...

2007-11-25
Дуунд дуртай болвоо
Дурласнаас л тэр.
Дарсанд донтой болвоо
Хаягдсанаас л тэр.
Тамхинд гамгүй болвоо
Ганцаардсанаас л тэр.
Тархинд сумтай болвоо
Уйтгарласнаас л тэр.
2007-11-25
Бяцхан хийрхэл бас бухимдал

Дурлана. Уйдна. Ухна. Үл ойлгоно.

Дасна. Уучилна. Хайрлана. Ухамсарлана.

Ажиллана. Хураана. Хэсгийг нь зарна. Амьдрана.

Аймаар энгийн энэ амьдрал. Аюултай бас ойлгомжгүй.

 

Төрөх нь үнэн. Өсөх нь үнэн. Туулах нь үнэн. Ухах нь үнэн.

Төөрөх нь үнэн. Хуурах нь үнэн. Төөрсөндөө итгэх нь тодорхой үнэн.

Үнэн үнэн гэж үргэлжид л чалчилдана. Үүнтэй зэрэгцээд худал оршино гэнэ.

Үхтлээ л энэ хоёрыг судлана. Тэмцэнэ. Тэрийнэ. Үнэ цэнэ нь юундаа юм?.

 

 Бухимдал байн байн намайг ээрэх болж. Залхмаар байна. Зайлаад өгмөөр байна. Гэтэл хаашаа?. Бүү мэд. Амиа хорлох у?. Чадахгүй, тэгээд яах вэ?. ...

2007-11-21
1 өгүүлбэр, бас нэгэн хэлхээс

Эсгий сунаж, эр бие минь өсөж торнисоор амьдралын эрээн бараан, хар саарал бүхнийг ойлгож тунгааж таньж ядан явахуйд гагц "утга алга" хэмээх үгс өөрийн эрхгүй хэнхдэг цээжнээс ундарч, амь тээж яваа бие эрхэсийг бүрдүүлж буй түг түмэн эд эсийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан уйтгарлан урвайн, хүн болж төрөөд нэгэн насыг элээж буйнхаа учир нигуурыг эргэцүүлж суусаар эцсийн эцэст утга үл олдох бөгөөд уй гунигийн тухай шүүрс алдан бодож тамхиа асаан ганцаардал гэгч гайтай бас сайхан орчноосоо түр ч атугай холдохоор шийдэн зэргэлдээх уушийн газрыг зорин явах зуур амандаа хэдэн үгс хэлхэн бу...

2007-11-20
Заримдаа
Заримдаа би дурлалд шатаж
Завгүй эрч хүчтэй
Жаргалтай амьтан болчдийн

Өрөөсон зүрхээр тэжээгдэж
Өнчин сэтгэл амилж
Овоо хүн төрхтэй болчдийн

Удахгүй дурлал будаа
Уйдна эсвэл хаягдана
Тэгээд л буцаад ганцаараа

Тэнэг үгсээ холбоод
Тэнд эндгүй наасан
Саваагүй амьтан болчдийн

Ам нээвэл л хараал
Аймшигтай, утгагүй гээд л
Ядсан үгсээ эрээчнэ

Яадийн стрэссээ тайлжийна
Яахав дураараа ойлго гээд л
Юу юугүй бичиж эхлэнэ

Охид хүүхнүүд цөм хуурамч
Онцолж тэрнийг хэлье
Новш гэвэл бүүр таарна
Нохойноос дор амьтан гэнэ

Амьдрал утгагүй гэнэ бас
Азгүй нь би гээд л эхлэнэ
...
2007-11-17
Амьдрах сайхаан сайхан ...

Утасны сэрүүлгэнд үсдүүлэн байж өглөө сэрэх сайхаан

Унаж тусан байж, утаат гудмаар ажилдаа яарах  сайхаан

Олох, үрэхийн хооронд хэд гурван хиртэй цаасны төлөө

Омголон насаа үрэн, алдан, зүтгэн ажиллах сайхөөн сайхан.

 

 

Арван зургаатай юм шиг алдан онон, ахин дахин дурлаж

Жаран зургаатай юм шиг хаягдаж гологдох сайхан

Айлын охины хайранд ээрэгдэн, үерхэл зохиож

Жаргал даахгүйн зовлон, хагацаж зугатах сайхөөн сайхан.

 

Нартын амьдрал утгагүй ч. Насыг бартал амьдрах нь сайхөөн сайхан.

 

 

 

...
2007-11-17
Урьд шөнө

Түргэн түргэн лугших зүрхэн тушаа толгой дэрлээстэй. Нүд аниастай. Гэвч бодол хоосон.

- Чи юу бодоов?

- Чиний тухай л ...

... ... ...

 Хэтэрхий холдохоор мөрөөсөхийн. Учралыг

Хэрэг дээрээ учрахаар уйдахын.

Хэний энгэрт жинхэнэ зүрхээ

Хэрхэн хэдийд гээчив дээ. 

 Хэнд нь би гомдоллохын бэ?.

Хэлмэн Цолмон Тоодог Тогоруу

 

 Уйлан хайлмаар, уурлан хашгирмаар, зүгээр л дотроо гомдмоор, зүрхээ чагнаад хэвтмээр. Яах нь мэдэгдэхгүй ямбатай болчихын энэ сэтгэл. Ядарч байна ш дээ бие минь.

...